XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан ТУУЛАЙ жилийн Баянхутаг сумын сар шинийн баярын нэгдсэн шинэлгээ 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа. Нэгдсэн шинэлгээний үеэр МУЗГ-ын шагнал Хөдөө аж ахуйн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН тэмдгээр Ч.Халтар, Д.Баатарчулуун, Ч.Сүрэнжав, Д.Ганчимэг, Ж.Алтантүлхүүр, Ж.Нарангэрэл, Э.Цэнгэл нар, ХХААХҮ-ийн яамны "ЖУУХ БИЧИГ" -ээр Н.Батбаяр, Ж.Бат-Өлзий, Э.Балдандорж нар шагнагдлаа. АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Ж.НЭРГҮЙ, А.УНДАРМАА нарт хүндэтгэл үзүүллээ. "СУМЫН АВАРГА МАЛЧИН" өрхөөр шалгарсан:
1. Жаргалант багийн малчин Б.Оюунбат, Э.Хэрлэнчимэг
2. Жаргалант багийн малчин Б.Даваажав, Л.Энхцэцэг
3.Улаан-Өндөр багийн малчин Э.Энхбат, Ш.Энхтуяа
4. Улаан-Өндөр багийн малчин Д.Батхүү, Э.Итгэлчимэг
5. Цантын хоолой багийн малчин С.Балжинням, М.Ундрага
6. Цантын хоолой багийн малчин Д.Түвшинтөр, Ч.Энхтуяа нарын өрхүүдэд шагналыг нь гардуулан баяр хүргэлээ. Мөн шинээр МЯНГАТ МАЛЧИН болсон Жаргалант багийн малчин С.Алтантүлхүүр, Э.Батбаяр, Д.Чулуунсүх, Улаан-Өндөр багийн малчин С.Бат-Өлзий, Г.Болдсайхан, Цантын хоолой багийн малчин Ц.Энхсүх, Б.Баярхүү, Ц.Алтансүх, Ж.Энхзолбоо нарын батламжийг нь гардуулан өглөө. Та бүхэндээ XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин ТУУЛАЙ жилийн сар шинийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
2023-02-20 00:00:00