Улсын тэргүүний 8 дугаар цэцэрлэг

Цэцэрлэг нь анх 1967 онд 2 гэр 3 ажилчин 15 ортой байгуулагдсан ба 1975 онд стандартын шинэ байранд орж 75 хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлж ирсэн. Ж. Хүрэлтогоо  эрхлэгчээр нь ажиллаж сургалт хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах, материалаг баазаа улам бэхжүүлж, тэргүүний цэцэрлэг болох үүрэг амлалт авч амжилттай ажилласан. 1981 онд 5 байр, Аймагтаа 1-р  байранд шалгарч’’ Улсын тэргүүний ясли цэцэрлэг””ийн комбинт болж байсан түүхтэй. Одоо  цэцэрлэг нь 12 орон тоотой 75 хүүхдийг хүлээн авч сургаж хүмүүжүүлж байна. Малчдын хүүхдэд СӨБ олгох сургалтын зуны улиралд нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулах замаар олгож ирсэн ба 1997 онд английн хүүхдийг ивээх сангийн санхүүжүүлтээр Монгол улсын хэмжээнд анх удаа гэр цэцэрлэгийг ажиллуулж байсан түүхтэй. 1997 оноос хойш тухайн аймгийн сумдууд болон бусад аймаг, сумдууд зуны сургалтыг энэ хувилбараар явуулж байна. 2006-2011 онуудад “Тогтвортой амьжиргаа-2”, “Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр”, “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслүүдийг хэрэгжүүлж, барилгын хэсэгчилсэн засвар хийж, нүүдлийн бүлгийн зориулалттай, бүрэн тавилга, тоног төхөөрөмжтэй 2 гэртэй болсноор хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдсэн.

       

 

2022-06-09 00:00:00