Баянхутаг сумын “ Бага сургууль “ 1940 оны 11 сард 30 сурагчидтай 2 гэрт хичээллэж эхэлжээ. Бага сургуулийн анхны захирал нь “ Ханх” хэмээх Ё. Лувсандугар, багш Цэенхандын Пагам, ажилчин Гэндэндаржаа , тогооч Санжаажав, аж ахуй Лувсангомбо нар ажиллаж байжээ. 1941 оноос эхлэн кирилл бичгээр хичээл зааж 20 хүүхдийг элсүүлж 4 ангид 60 орчим сурагчид 4 гэрт хичээллэж эхэлжээ. Анх сургууль нээгдэхэд 500 төгрөгийн төсөвтэй байсан бол 1958 онд 2500 төгрөгийн төсөвтэй болжээ. Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш ажилчдын цалин хөлсийг улсын төсвөөс , сурагчдын тоо ,анги дүүргэлт, зэргийг үндэслэж олгож байснаас гадна, орон нутгийн засаг захиргаанаас зориуд тодорхой хөрөнгө гаргах , нутгийн ард, эцэг эхээс хандив тусламж авдаг байв. 1950-иад оны үед сургуульд 40-70 сурагчид суралцан 5-10 сурагч төгсөж байжээ. 1960-иад оны үеэс бага сургуулийн сурлагын түвшин улсын түвшинд хүрчээ. Энэ нь багш нарын уйгагүй хөдөлмөр, хичээлээс гадуур олон төрлийн дугуйлан хичээллэж хүүхдийн сурах идэвхийг өрнүүлж байсантай холбоотой юм.1969 онд дунд сургууль болон өргөжиж 161 сурагч хичээллэж байжээ. Энэ хичээлийн жилд 5 тасалгаатай 1 байшин 4 эсгий гэртэй хичээллэж дотуур байранд 68 сурагч сууж байжээ. 1976 онд сургууль шинэ хичээлийн байртай болж нийт сурагчдын тоо 350-400 болж өргөжсөн юм. Манай сургуульд Монгол улсын гавъяат багш П. Дуламсүрэн , Даваажав, ардын боловсролын тэргүүний ажилтан Ц. Баярсайхан, Д. Тамара , С. Мижиддорж ,Т. Жамъяанжав., Ж. Уртнасан, Ш. Цэдэвсүрэн, Д. Алтангэрэл, Д. Нямжав, С. Батчулуун Г. Содномпил, Т. Өлзийсүрэн, Ч. Сэлэнгээ, зэрэг хамт олноо хошуучлан ажилладаг шилдэг тэргүүний багш нар ажиллаж байлаа. Манай сургуулиас Монгол улсын анхны баатар Ш. Гонгор, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Г. Данзандаржаа, С. Жамаадорж, Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн хошой шагналт Д. Лувсаншарав, УГЗ Д. Бадарч, Монгол улсын гавъяат жүжигчин, Г. Хонгорзул, зэрэг алдартнууд төрөн гарсан юм. 2019-2020 оны хичээлийн жилд удирдах ажилтан 2, мэргэжлийн багш 13, ажилтан- 8 нийт 23 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна. Багш нарын 6 нь “ Заах аргач” зэрэгтэй 2 багш тэргүүлэх зэрэгтэй бөгөөд боловсрол судлалын магистр 3 багш ажиллаж байна. Сургуулийн материаллаг орчин шинэчлэгдэн багш бүхэн сургалтын техник хэрэгсэлээр хангагдан хүүхэд нэг бүрийг чанартай сургах сургалтын материаллаг болон сэтгэл зүйн орчин бүрдэж боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсдээ гар сэтгэл нийлэн ажиллаж байна. Баянхутаг сумын “ Бага сургууль “ 1940 оны 11 сард 30 сурагчидтай 2 гэрт хичээллэж эхэлжээ. Бага сургуулийн анхны захирал нь “ Ханх” хэмээх Ё. Лувсандугар, багш Цэенхандын Пагам, ажилчин Гэндэндаржаа , тогооч Санжаажав, аж ахуй Лувсангомбо нар ажиллаж байжээ. 1941 оноос эхлэн кирилл бичгээр хичээл зааж 20 хүүхдийг элсүүлж 4 ангид 60 орчим сурагчид 4 гэрт хичээллэж эхэлжээ. Анх сургууль нээгдэхэд 500 төгрөгийн төсөвтэй байсан бол 1958 онд 2500 төгрөгийн төсөвтэй болжээ. Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш ажилчдын цалин хөлсийг улсын төсвөөс , сурагчдын тоо ,анги дүүргэлт, зэргийг үндэслэж олгож байснаас гадна, орон нутгийн засаг захиргаанаас зориуд тодорхой хөрөнгө гаргах , нутгийн ард, эцэг эхээс хандив тусламж авдаг байв. 1950-иад оны үед сургуульд 40-70 сурагчид суралцан 5-10 сурагч төгсөж байжээ. 1960-иад оны үеэс бага сургуулийн сурлагын түвшин улсын түвшинд хүрчээ. Энэ нь багш нарын уйгагүй хөдөлмөр, хичээлээс гадуур олон төрлийн дугуйлан хичээллэж хүүхдийн сурах идэвхийг өрнүүлж байсантай холбоотой юм. 1969 онд дунд сургууль болон өргөжиж 161 сурагч хичээллэж байжээ. Энэ хичээлийн жилд 5 тасалгаатай 1 байшин 4 эсгий гэртэй хичээллэж дотуур байранд 68 сурагч сууж байжээ. 1976 онд сургууль шинэ хичээлийн байртай болж нийт сурагчдын тоо 350-400 болж өргөжсөн юм. Манай сургуульд Монгол улсын гавъяат багш П. Дуламсүрэн , Даваажав, ардын боловсролын тэргүүний ажилтан Ц. Баярсайхан, Д. Тамара , С. Мижиддорж ,Т. Жамъяанжав., Ж. Уртнасан, Ш. Цэдэвсүрэн, Д. Алтангэрэл, Д. Нямжав, С. Батчулуун Г. Содномпил, Т.Өлзийсүрэн, Ч.Сэлэнгээ зэрэг хамт олноо хошуучлан ажилладаг шилдэг тэргүүний багш нар ажиллаж байлаа. Манай сургуулиас Монгол улсын анхны баатар Ш. Гонгор, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Г. Данзандаржаа, С. Жамаадорж, Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн хошой шагналт Д. Лувсаншарав, УГЗ Д. Бадарч, Монгол улсын гавъяат жүжигчин, Г. Хонгорзул, зэрэг алдартнууд төрөн гарсан юм. 2020-2021 оны хичээлийн жилд удирдах ажилтан 2, мэргэжлийн багш 13, ажилтан- 8 нийт 23 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна. Багш нарын 6 нь “ Заах аргач” зэрэгтэй 2 багш тэргүүлэх зэрэгтэй бөгөөд боловсрол судлалын магистр 3 багш ажиллаж байна. Сургуулийн материаллаг орчин шинэчлэгдэн багш бүхэн сургалтын техник хэрэгсэлээр хангагдан хүүхэд нэг бүрийг чанартай сургах сургалтын материаллаг болон сэтгэл зүйн орчин бүрдэж боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсдээ гар сэтгэл нийлэн ажиллаж байна.
2022-06-03 00:00:00