Эрүүл мэндийн төв

Эрүүл мэндийн төв нь 1938 онд одоогийн Баянхутаг сумын төвд 1 эсгий гэрт эмч Янжмаа, сувилагч Н.Долгорсүрэн нар нь эрүүл мэндийн тусламжийг үзүүлж эхэлсэн түүхтэй. 1956 онд бага эмчийн салбар, 1975 онд их эмчийн салбартай болон эрээний 2 байшинг нэгтгэн барьж ашиглалтанд оруулж төрөх хэсгээ тусгаарлан тохижуулж өргөтгөн анхны их эмчээр Буянхүү эмч ажиллаж байсан ба 1977 онд эрхлэгч их эмчээр Аюурзана эмч ажиллаж байсан.  Их эмчийн салбар болоход бага эмч Тунгалаг, Хорлоо, Тогооч нар, сувилагчаар Санжмятав, Жигжид, Жавзандулам нар, Өгөөмөр бригадын бага эмчээр Гантөмөр, Буян-Уул бригадын бага эмчээр Д.Оюун, Баянхүрээ бригадын бага эмчээр Нордог, Наранбулаг бригадын бага эмчээр Ц.Энхээхүү, жолоочоор Гойров, Угаагч Цэцэгмаа, аж ахуй Доржсамбуу, асрагч Цэеэсүрэн, Осоржамаа, тогооч Цэрэндулам, галч Жүгдэржав нарын ажилласаг хамт олон бүрдэн тогтсон.  1982 онд эрхлэгч их эмчээр С.Мөнхсайхан ажиллаж бага эмчээр Тунгалаг, Цэвэлмаа, сувилагч Санжмятав, Сэр-Од, Л.Оюунцэцэг, асрагчаар Бадам, Лхагвасүрэн, Цэвэлмаа, аж ахуй Лувсан-Иш, тогооч Аюур, угаагч Должинсүрэн нар ажиллаж байсан төдийгүй цаашид залуу боловсон хүчнээр хангагдаж ажилласан Үе үеийн эрхлэгч их эмч нарыг дурьдвал Буянхүү, Аюурзана, Лхагваа, С.Мөнхсайхан, Ц.Гэрэлмаа, Ц.Баттүшиг, Мөнх-Алдар, Ж.Нямхатан, Г.Энхболд, Э.Ундрахнаран, Д.Энхмөнх нар ажиллаж байсан. Сумын эмнэлэг нь эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах нөхцлийг бүрдүүлж, эмнэлгийн барилга нь 1996 оны 7 сард ашиглалтанд орж 2004 онд Тогтвортой амжиргаа төслийн хүрээнд амбулаторийн хэсэг, 2006 онд ХЯБТ-ийн хүрээнд их засвар хийгдсэн.  2016 онд Монгол Улсын “Топ стандарт Эрүүл мэндийн төв”-өөр шагнагдаж байсан. Эрүүл мэндийн төв нь үйлчлэх хүрээний 3 багийн 859 өрхийн 2453 хүн амд их эмч 3, эх баригч 1, бага эмч 1, дүн бүртгэгч 1, сувилагч 4, вакцинатор сувилагч 1, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, тогооч 1, нярав 1, үйлчилгээний ажилтан 2, слесарь 1, жолооч 1 нийт 18 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

2022-06-03 00:00:00