Баянхутаг сумын билэгдэл

Сумын сүлд тэмдэг нь Бадамлянхуа цэцгэн дээр суурилсан дугуй дүрстэй байх бөгөөд дугуй дүрс нь түмэн насан хээтэй байна. Бадамлянхуа цэцэг нь ариун сайхныг билэгдсэн бөгөөд түмэн насан хээтэй байна. Бадамлянхуа цэцэг нь ариун сайхныг билэгдсэн бөгөөд түмэн насан хээг үүрд мөнх зах хязгааргүй үргэлжлэхийг бэлгэдэн дүрсэлсэн байна. Дээд талд нь нар, сар, дөлийг байрлуулсан нь үүрд мөнх гэрэлтэн гийж дөл нь юм бүхэн өөдөө мандан бадарч муу юм бүхэн шатан үгүй болтугай хэмээсэн гүн утгатай юм. Дугуй дотроо усан хээ дүрсэлсэн нь Хэрлэн хатан ээжийгээ бэлгэдсэн байна. Хүрээн дотор цэлмэг хөх тэнгэр, мандах нарны туяа уул толгод, уудам хээр тал нутаг, ариун тунгалаг ус, хурдан морь, хүчит бөхийн өлгий нутаг болох тухай онцлог шинжүүдийг илтгэн төв хэсэгт нь 3-н гэр байгаа нь цаг ямагт энэ нутагт хүн ам, айл өрх мөнхөд оршин тогтнохыг тус тус дүрсэлсэн байна. 

СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2011.01.20-НЫ 08 ДУГААР ТОГТООЛООР БАТАЛСАН.

2022-06-08 00:00:00