Соёлын төв нь анх 1932 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж 10 багт морин унаагаар 10 гаруй сайн дурын уран сайханчтайгаар урлагт ухуулгаар үйлчилдэг байсан.
1938,1939 оны үед /Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч Давгын Лувсаншарав сургуульд сурч байсан хэсэг хүмүүсийг зохион байгуулж “Цэнд комиссар”, “Бээжин лам” зэрэг жүжиг найруулан тавьж шинэ үеийн соёлын төвийн анхны гарааг эхлүүлж байжээ.
1979 онд клубын нэгдсэн барилга ашиглалтанд орж хөдөөгийн хөдөлмөрчдийг орчин үеийн соёлын үйлчилгээгээр өргөн хэмжээгээр үйлчлэх бүрэн боломжоор хангагдсан. 30 гаруй сурагчдын бүрэлдэхүүнтэй Хайрхан уулаараа овоглосон Баяны цуурай хамтлаг, Соёмбо уулаараа нэрлэгдсэн Соёмбо хамтлагууд сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явсан.
Клубын анхны эрхлэгчээр Совдын Гансүх, Агваанзундуй,Г.Шагдаржав, Цэвээн Долгор, Ч. Дашзэвэг, Заяатын Сагадай, Г,Батсүх, Л.Хашхүү нар ажиллаж байсан бөгөөд 1979 онд Соёлын төв болсноор анхны эрхлэгчээр Б.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Пүрэвдолгор, Д.Нармандах, Д.Ганчимэг Б.Баатарболд, П.Гэрэлт-Од, Н.Зоригтбаатар, Б.Мөнхжавхлан нар он дараалан ажиллаж байв.
Манай хамт олон нь Эрхлэгч Б.Мөнхцацрал, Номын санч О. Амгаланзаяа, ОНСТ ажилтан С.Мөнххэрлэн , Хөгжмийн багш Л. Мөнхцогт , Үйлчлэгч Д.Ганганмөрөн, Гэрээт ажилтан Г.Ариунтөгс нийт 6 хүний орон тоотой соёл олон нийтийн үйл ажиллагааг сум орон нутгийн иргэдэд үзүүлэн ажиллаж байна
Одоо соёлын төвийн номын сан нь 10703580.2 сая төгрөгийн 5508 номтой. 10 суудал бүхий уншигчийн танхимтай. 2017,2018 онуудад БСШУСЯ-наас нийт 2 сая төгрөгийн санхүүжилтаар 155 ширхэг ном худалдан авч баяжилт хийгдсэн.
Орон нутаг судлах танхим нь 57 дэсийн 86 ширхэг үзмэр, үүнээс үндсэн 14 дэсийн 34 ширхэг, Туслах 43 дэсийн 57 ширхэг үзмэр үзмэртэй үзвэр үйлчилгээг явуулж байна.
. Олон авьяастнуудын залгамж халаа өдгөөгийн МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Б.Лхагвасүрэн, МУСТА Ц.Дашзэвэг, МУБСШУЯамны жуух бичигт соёлын төвийн гэрлийн техникч А.Мижиддорж Номын санч МУСТА Д.Пүрэвдолгор болон яруу найрагч Ш.Анхтуяа залуу авьяастан М.Цогт-эрдэнэ, М.Бямбадорж, Г.Буд, Ц.Цэрэннадмид, Э.Оюунбат, Ц.Отгонцэцэг, Г.Буянтогтох, М. Учралмаа, М.Мөнх-Өлзий, А.Дайчинбаатар, Н.Амармөрөн, Б.Мөнхжавхлан, Э.Эрдэнэцэцэг, Э.Энхзул нар Сургуулийн авьяаслаг бяцхан сурагчидаа дурдаж болохоор байна.
2022-06-03 00:00:00