2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Хэнтий аймгийн Баянхутаг сумын МУ-ын ууган баатар Ш.Гонгорын нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд ИТХ-ын дарга Д.Ганзориг, Засаг даргын орлогч М.Мөнхнаран, ЕБС-ийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч, багш, эцэг, эхчүүд, сурагч, хүүхэд багачууд, мөн Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1973 оны н.Жамсранжав багштай анхны 8 дугаар ангийн төгсөгчид 50 жилийн дараа сургуулийнхаа нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Сум орон нутгийнхаа ирээдүй хойч болсон сурагчид, хүүхэд багачууд болон нийт сурган хүмүүжүүлэгч багш, эцэг, эхчүүд та бүхэндээ 2023-2024 оны хичээлийн шинэ баярын мэндийг хүргэж, Хүүхэд багачууддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-09-01 00:00:00