МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН БОЛДБААТАРЫН БАДАРЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Монгол улсын ДАРХАН МЭРГЭН Болдбаатарын Бадарчид хүндэтгэл үзүүлэх ХЭРЛЭН ТОЙРОМ - 2023 Үндэсний шагайн харваан тэмцээнийг 2023 оны 08 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд ИТХ, Засаг даргын Тамгын газар, Шагайн зөвлөл хамтран амжилттай зохион байгуулж байна. 

Багийн харваа:

1-р байр Дорноговь аймаг Д.Чинцогт ахлагчтай баг

2-р байр Хэнтий аймаг Баянхутаг сум М.Мөнхнаран ахлагчтай баг

3-р байр Хэнтий аймаг Хэрлэн сум С.Баатаржав ахлагчтай баг

Насанд хүрэгчдийн цуваа харваа:

1-р байр Хэрлэн сум С.Эрдэнэбаяр

2-р байр Дорноговь аймаг Айраг сум Б.Мягмарсүрэн

3-р байр Багануур дүүрэг Н.Батзориг

Өсвөр үеийн цуваа харваа:

1-р байр Норовлин сум А.Ариунбат

2-р байр Баянхутаг сум Б.Болоршагай

3-р байр Өмнөдэлгэр сум У.Билгүүнсайхан

нар байр эзэллээ.

Тэмцээний багийн харвааны шагналыг Дорнын нүүрс ХХК, Хэнтий аймгийн Шагайн холбооны тэргүүн Б.Амгаланбаяр нар

Насанд хүрэгчдийн цуваа харвааг АГМ Д.Ганзоригт агсны гэр бүл

Өсвөр үеийн цуваа харвааг Хэрлэн сумын соёлын төвийн хамт олон ивээн тэтгэж оролцлоо.

Тэмцээнийг зохион байгуулсан Баянхутаг сумын ИТХ, ЗДТГ болон ивээн тэтгэж хамтран ажилласан мөн тэмцээндээ зорин ирж оролцсон харваачиддаа талархал илэрхийлье.

2023-08-18 00:00:00