"ХӨДӨЛМӨР ЗУСЛАН" АМЖИЛТТАЙ ХИЧЭЭЛЛЭЭ.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд өв уламжлал ахуй соёлоо уламжлуулах, хөдөлмөрлөх ур чадварт суралцуулах, амьдрах ухааны ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой "ХӨДӨЛМӨР ЗУСЛАН" Цантын хоолой багт 2023 оны 08 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд хичээллэж 9 хүүхэд хамрагдлаа.

Хөдөлмөр зуслангийн хөтөлбөрт:

1. Хүүхдүүд бие дааж хоол, цай, боорцог хийж сурах, мах эвдэх, мах борцлох,

2. Үнээ сааж сурах, хонь хурга хариулах

3. Цагаа идээ боловсруулж сурах /сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул тавих/

4. Таана, мангир түүж даршилж сурах,

5. Хөгжөөнт тоглоом наадгай, өглөөний дасгал хөдөлгөөн

6. Морины эдлэл хэрэглэл, эмээлийн бүрдлийг нэрлэж сурах,

7. Түүхэн дурсгалт газруудтай танилцах /Цайдмын нуур, Хүн чулуу хөшөө/ гэсэн үйл ажиллагаанууд багтсан. Хөдөлмөр зуслан гарахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Цантын хоолой багийн Засаг дарга Г.Ганболд, эхнэр Д.Ганчимэг, Хүүхдүүдээ хариуцаж авч гарсан ЕБС-ийн дотуур байрны багш Б.Мөнхцацрал, идэвхтэй оролцсон хүүхдүүддээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-08-15 00:00:00