ГҮҮНИЙ СААМ СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 59.8 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжигдсэн "Гүүний саамны сувилал" төслийг "Арцат Алтай" ХХК гүйцэтгэн хүлээлгэж өглөө. Гүүний саам сувиллын үйл ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлж 1 дүгээр ээлжинд 15 ахмад настан, 50 хүүхэд саам эмчилгээ болон уламжлалт зүү төөнүүр буюу бусад эмчилгээнд хамрагдаж байна. 2 дугаар ээлжийг 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс хүлээн авах тул Эрүүл мэндийн төвийн эрхлэгч А.Сувд-Эрдэнийн 99707351 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

2023-08-08 00:00:00