СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгоны Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны 400 гаруй албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тус тэмцээний эрэгтэй Дартсны төрөлд Жаргалант багийн Засаг дарга Д.Буянбат хүрэл медаль, Нярав А.Чимэддондов ахлагчтай сагсан бөмбөгийн баг хүрэл медаль тус тус хүртэж багийн нийлбэр дүнгээр 6-р байранд шалгарлаа. Тус тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн сумын удирдлагууддаа талархал илэрхийлж нийт тэмцээнд оролцсон албан хаагч нартаа ажлын амжилт хүсье.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-11-10 00:00:00