“ИРГЭДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Иргэдийн оролцоот "Хэтийн Хэнтий” арга хэмжээний хүрээнд Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах “ИРГЭДИЙН ӨДӨР”-ийг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр Иргэд, төрийн албан хаагчдад Лектор Д.Шинэбаярын “Зүрх сэтгэл ба Зөв харилцаа хандлага” сэдэвт лекц, ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд “Бүжгийн тэмцээн”, дунд ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн, Төрийн байгууллагууд болон Хаан банк, Төрийн банкуудын үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээнүүд боллоо.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-09-29 00:00:00