АЛДАРТ ЭХИЙН ОДОН, ДАРХАН БЭР, АЧЛАЛТ ЭЭЖ, УРАН БЭРЭЭР ШАГНАГДСАН ЭЭЖҮҮДИЙН ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Алдарт эхийн II одонгоор Улаан-Өндөр багийн иргэн А.Одонгэрэл, Дархан бэрээр А.Алтанбаяр, Ачлалт ээжээр С.Бат-Эрдэнэ, Уран бэрээр Л.Мөнгөнцацрал нар шагнагдаж шагналаа гардан авлаа. Мөн үеэр 2024 онд улс, аймаг, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хүүхдүүдэд Засаг дарга гарын бэлэг гардууллаа. Та бүхэндээ бүгдэд нь баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ

2024-06-01 00:00:00