ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 5, 9 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД "ЭРДМИЙН БАЯР"-АА ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Монгол Улсын ууган баатар Ш.Гонгорын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн Н.Цолмонцэцэг багштай 5 дугаар анги, Г.Батгэрэл багштай 9 дүгээр ангийн сурагчид 2023-2024 оны хичээлийн жилд сурсан мэдсэн зүйлсээ багш нар, эцэг, эхчүүддээ танилцуулан эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Улс эх орны ирээдүй болсон нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, урлаг, спортод нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

 

2024-06-01 00:00:00