АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ "ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ “ХАНГАЛТТАЙ“ ГЭЖ ҮНЭЛЭГДЛЭЭ.

Орон нутгийн захиргааны байгууллага гамшгаас хамгаалах мэргэжлийн анги , хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт , бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Аймгийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 2024 оны 04 сарын 24-ны өдөр зохион байгуулагдлаа. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн Улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Ө.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг шалгалтыг Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд явуулж "ХАНГАЛТТАЙ" гэж үнэлэгдлээ. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль "МАШ САЙН", Аймгийн Засаг даргын нэрэмжит "Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг үзлэгт "ХАНГАЛТТАЙ" гэж үнэлэгдэхэд идэвхтэй оролцсон Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

БАЯНХУТАГ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2024-04-25 00:00:00