ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИАР "МАШ САЙН" ГЭЖ ДҮГНЭГДЛЭЭ.

Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянхутаг суманд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургуулийн удирдагч буюу аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, ахмад Б.Бат-Эрдэнээр ахлуулсан "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль"-ийн шалгалтын комисс өнөөдөр хүрэлцэн ирж сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, "Малын сэг зэм устгал", "Хээрийн түймэр" гэсэн 2 цагийн байдал дээр ажиллаж 88%-тай буюу "МАШ САЙН" гэж дүгнэгдлээ. Идэвхтэй оролцсон Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

БАЯНХУТАГ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2024-04-19 00:00:00