АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Айлчлан ирж буй ХVII жарны “Хилэнт эх“ хэмээгч Модон луу жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлж “Аймгийн аварга малчин" өрхөөр Жаргалант багийн малчин Аюурзанын Алтансүх Гомбожавын Баярмаа, Дугарсүрэнгийн Цолмонбаяр, Бухын Мэндбаяр нар шалгарч шагналаа гардан авлаа. “Аймгийн аварга малчин “ өрхийн шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун , сумын ИТХурлын дарга Д.Ганзориг, Засаг дарга Б.Амгаланбат нар гардуулан баяр хүргэлээ. Мөн "Аймгийн аварга малчин" болсон малчдадаа сум орон нутгийн удирдлагууд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

✅ А.Алтансүх нь: 33 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2019 онд "Сумын аварга малчин", 2022 онд мянгат малчин болж мал сүргээ 4 төрөлд өсгөн үржүүлж амжилтаа ахиулан "Аймгийн аварга малчин" өрх шагнал хүртэж байна.

✅ Д.Цолмонбаяр нь: 27 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2011 онд "Сумын сайн малчин", 2018 онд ХХААХҮЯамны “Жуух бичиг”, 2017 онд мянгат малчин болж мал сүргээ 4 төрөлд өсгөн үржүүлж амжилтаа ахиулан "Аймгийн аварга малчин" шагнал хүртэж байна. "Аймгийн аварга малчин" болсон та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-02-07 00:00:00