Залуучуудын чуулга уулзалтын хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаан, Гар бөмбөгийн тэмцээн, Сагсан бөмбөгийн тэмцээн, Шатар, Дартсын тэмцээнийг сумын Засаг даргын тамгын газар, Залуучуудын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнүүдэд нийт 195 залуучууд хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.


Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд 9 баг оролцсоноос 1-р байранд С.Төрхүү ахлагчтай Цантын хоолой баг, 2-р байранд н.Чулуунбаатар ахлагчтай DEVILS баг, 3-р байранд Ө.Дэлгэрбат ахлагчтай Жаргалант 2005 баг, эмэгтэй төрөлд 4 баг оролцсоноос 1-р байранд Э.Чулуунчимэг ахлагчтай Жаргалант 1 баг, 2-р байранд С.Мөнххэрлэн ахлагчтай PEONEX баг, 3-р байранд н.Наранцацрал ахлагчтай Жаргалант 2 баг,


Гар бөмбөгийн тэмцээнд 12 баг өрсөлдсөнөөс 1-р байранд Т.Бат-Эрдэнэ ахлагчтай Баян баг, 2-р байранд Ө.Дэлгэрбат ахлагчтай Жаргалант баг, 3-р байранд н.Чулуунбаатар ахлагчтай DEVILS баг


Дартсын тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байранд А.Чимэддондов, 2-р байранд Ц.Чулуундаш, 3-р байранд М.Доржжүгдэр, эмэгтэй төрөлд 1-р байранд Б.Баярсайхан, 2-р байранд М.Оюундарь, 3-р байранд У.Болорцэцэг,


Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байранд Б.Мөнхбат, 2-р байранд Б.Бат-Эрдэнэ, 3-р байранд Э.Пүрэвдорж, эмэгтэй төрөлд 1-р байранд М.Цэндсүрэн, 2-р байранд Э.Чулуунчимэг, 3-р байранд Б.Мөнхцацрал


Үндэсний бөхийн барилдаанд 1-р байранд Сумын заан Б.Цэнд, 2-р байранд сумын заан Ж.Дайчинбаяр, 3-р байранд Сумын заан Ү.Алтаншагай, 4-р байранд Б.Алтангэрэл, 5-р байранд Б.Хэрлэнмөнх нар шалгарч өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар шагнагдлаа. Идэвхтэй оролцсон нийт залуучууддаа болон сум орон нутагтаа тэмцээн уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ивээн тэтгэж оролцсон Дорнын нүүрс ХХК-ний захирал Г.Өлзийдоо, ЗДТГазар, Жаргалант багийн сумын сайн малчин А.Алтансүх, Цантын хоолой багийн малчин Ж.Энхзолбоо, ЕБС-ийн багш Г.Батгэрэл нартаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
2024-01-15 00:00:00