АХМАДЫН УРЛАГИЙН 4 ДҮГЭЭР НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан "Ахмадын урлагийн 4 дүгээр наадам"-д амжилттай оролцлоо. Язгуур урлагийн төрөлд 1 дүгээр багийн ахмад настан Ч.Энхтуяа, зохиолын дууны төрөлд 3-р багийн ахмад настан З.Болормаа, Уран уншлагын төрөлд 2 дугаар багийн ахмад настан Ц.Банзрагч, "Хөдөлмөрч манлайлагч ахмад"-аар 2 дугаар багийн ахмад настан С.Батчулуун нар шалгарч нийлбэр дүнгээр Л.Дэмбэрэлсайхан даргатай Баянхутаг сумын ахмадын хороо 2 дугаар байранд шалгарлаа. Идэвхтэй оролцсон нийт ахмадууд, бэлтгэж оролцсон Соёлын төвийн хамт олон, санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан Засаг даргын Тамгын газрын хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

БАЯНХУТАГ СУМЫН АХМАДЫН ХОРОО

2024-09-21 00:00:00