БАЯНХУТАГ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 93 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН

Ардын хувьсгалын 103 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 101 жил, Баянхутаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Түрүү бөхөөр Баянхутаг сумын харьяат залуу бөх А.Бат-Эрдэнэ шалгарч сумын заан цол, Хэрлэн сумын харьяат залуу бөх Х.Түвшинбаяр үзүүрлэж сумын начин цол, шөвгийн дөрөвт Баянхутаг сумын харьяат сумын заан Ү.Алтаншагай, сумын начин А.Төгс-Эрдэнэ нар шалгарлаа. Та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж явах болтугай.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,

БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

2024-07-12 00:00:00