2024 ОНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Баянхутаг сумын "ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ" нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Тус арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн хүндэт медалиар ИТХ-ын дарга Д.Цолмон, Статистикийн газрын "Хүндэт жуух бичиг"-ээр Цантын хоолой багийн Засаг дарга Г.Ганболд, Зам тээврийн яамны "Онц тээвэрчин" медалиар М.Чинбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны "Хүндэт жуух бичиг"-ээр Петровис ШТСтанцын эрхлэгч Б.Баасанжав нар шагнагдсан. 2024 онд ажил, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан амжилттай ажилласан 2024 оны шилдэг болсон иргэдэд шагналыг нь гардуулан өглөө.

1. Төрийн захиргааны шилдэг ажилтнаар Татварын улсын байцаагч С.Алимаа

2. Боловсролын байгууллагын шилдэг ажилтнаар ЕБС-ийн бага ангийн багш Б.Шижиртуяа

3. Эрүүл мэндийн төвийн шилдэг ажилтнаар Цантын хоолой багийн эмч Д.Мөнхтогоо

4. Соёл, урлаг, спортын салбарын шилдэг ажилтнаар Спортын мастер, аймгийн мэргэн Ж.Энх-Амгалан

5. Төрийн үйлчилгээний шилдэг ажилтнаар ЗДТГ-ын нярав А.Чимэддондов

6. Шилдэг залуу малчнаар 2-р багийн малчин, сумын сайн малчин Д.Батхүү

7. Шилдэг оюутнаар Глобал удирдагч их сургуулийн 4-р курсын оюутан Э.Сүмбэрэлт

8. ЕБС-ийн шилдэг сурагчаар Б.Тэнгис

9. Цэцэрлэгийн шилдэг хүүхдээр Ц.Цэнгэл

10. Шилдэг төрийн байгууллагаар Цэцэрлэгийн хамт олон шалгарлаа. Та бүхэндээ баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-12-30 00:00:00