БАЯНХУТАГ СУМЫН МАЛЧИД “ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИН ХАМТЫН ХӨГЖИЛ” СЭДЭВ ДОР ЗӨВЛӨЛДЛӨӨ

Баянхутаг сум өнөөдөр малчдын зөвлөгөөнөө зохион байгууллаа. Тус сумын хувьд нийт 700 гаруй малчин өрхтэй бөгөөд үүний 150 орчим нь өнөөдрийн зөвлөгөөнд оролцлоо. Зөвлөгөөнд зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож малчдын санал хүсэлтийг сонсохоос гадна МЭГ, Татварын газар, ХХААГ, ОБГ, Цагдаагийн газар, Статистикийн хэлтэс зэрэг байгууллагуудаас сургалт орж, мэдээлэл өгсөн юм.

Энэ удаагийн зөвлөгөөн нь “Хариуцлагатай малчин хамтын хөгжил” сэдэв дор зохион байгуулагдаж малчдыг багт хуваан бүлгээр ажиллуулж, өөр хооронд нь туршлага хуваалцуулснаараа онцлог болжээ.

Зөвлөгөөнд оролцогчид мал аж ахуйн үйлдвэрлэлд анхаарах, мал хулгайлах гэмт хэрэг ихсэж байгаа тул өмнөх шигээ малын бичиг авахад цагдаагийн газраар дамждаг болмоор байгаа зэрэг саналуудыг хэлж, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг эрэлхийллээ.

2024-12-07 00:00:00