БАЯНХУТАГ СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90, 91 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР "САЙХАН МОРЬТОН" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баянхутаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн Үндэсний их баяр наадам 2022 оны 07 дугаар сарын 06, 07, 08-ны өдрүүдэд боллоо. Тус баярын арга хэмжээний үеэр "САЙХАН МОРЬТОН" тэмцээн зохион байгуулагдаж 19 сайхан морьтон оролцсоноос 1-р байранд Цантын хоолой багийн малчин Ц.Жанчивдорж шалгарч өргөмжлөл, 300.000 төгрөг, 2-р байранд Улаан-Өндөр багийн малчин Х.Адъяадорж шалгарч өргөмжлөл, 200.000 төгрөг, З-р байранд ЗДТГ-ын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Б.Тожилсүрэн шалгарч өргөмжлөл, 150.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа. Тус тэмцээнийг Ц.Дэлгэрцэцэг багштай 31 дүгээр төгсөлтийн хамт олон ивээн тэтгэж оролцсон.

2022-07-20 00:00:00