ХЭНТИЙ АЙМГИЙН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ТҮРҮҮ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЛУВСАНГИЙН ГОНГОРЫН "ДОНИР" ХАЛТАР МОРИНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Баянхутаг сумын үүсэн байгуулагдсаны түүхт 90,91 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Аймгийн аварга малчин Батын Сандагийн үр хүүхдүүд, Сумын алдарт уяач С.Эрдэнэхуягийн санаачлагаар Хэнтий аймгийн 50 жилийн ойн баяр наадмын түрүү Лувсангийн Гонгорын "ДОНИР" халтар морины хөшөөг 25.000.000 төгрөгөөр хийж нээлтээ хийлээ. Та бүхний гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, нутгийн зон олныхоо өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2022-07-08 00:00:00