ЖАРГАЛАНТ БАГИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Жаргалант багийн өдөрлөгийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Жаргалант багаас сонгогдсон 7 төлөөлөгч, Багийн Засаг дарга нар хамтран амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ИТХ-ын дарга Д.Ганзориг сумын ИТХ-ын төлөөлөгч нарын үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулсан, сумын Засаг дарга Б.Амгаланбат цаг үеийн мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, өвөлжөө, хаваржаа авах хүсэлт гаргасан 14 иргэний өргөдлийг хэлэлцэн баталсан. Мөн өдөрлөгийн үеэр "ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ"-ийн хүрээнд багийн төвд хүүхдийн өрөөг тохижуулж хүлээлгэн өглөө. Аймгийн нэгдсэн эмнэлгийн ЭХО-ны эмч Гантүлхүүрийн Алтантулга иргэдэд үнэ төлбөргүй ЭХО үзлэг оношилгоог 70 гаруй иргэдэд хийж үйлчилгээ үзүүлсэн. Өдөрлөгийн хүрээнд: Гар бөмбөгийн тэмцээн, Сагсан бөмбөгийн тэмцээн, Үндэсний бөхийн барилдаан, Дууны тэмцээн, үдшийн цэнгүүнийг зохион байгуулсан. Идэвхитэй оролцсон иргэд та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2022-09-16 00:00:00