МОНГОЛ УЛСЫН НАЧИН О.ЦЭЦЭНЦЭНГЭЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 5 давж "НАЧИН" цол хүртсэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул "Хүч" спорт хорооны тамирчин Жүдо бөхийн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэлд хүндэтгэл үзүүлэх мялаалга арга хэмжээ, Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааныг 2022.10.29-ны өдөр Баянхутаг сумын Нутгийн зөвлөл, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран амжилттай зохион байгууллаа. Улс, аймгийн цолтой Үндэсний бөхийн барилдаанд МУ-ын харцага Г.Бадрах түрүүлж, Аймгийн арслан Д.Алтанцоож үзүүрлэсэн, шөвгийн дөрөвт Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, Аймгийн заан Б.Тожил нар шөвгөрсөн. МУ-ын начин О.Цэцэнцэнгэлд сум орон нутгаас 30 адуу буюу АЗАРГА адуу бэлэглэж хүндэтгэл үзүүллээ. МУ-ын начин О.Цэцэнцэнгэл ЕБС-ийн Жүдо бөхийн дугуйлангийн сурагчдад 15 кимоно хандивлалаа. Танд цаашдын спортын их замналд нь улам их амжилтыг хүсье. Улсын начин О.Цэцэнцэнгэлд хүндэтгэл үзүүлэхэд адуу хандивласан малчдадаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НУТГИЙН ЗӨВЛӨЛ

2022-10-29 00:00:00