ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ УРЛАГ, СПОРТЫН НААДАМ БОЛЛОО

Баянхутаг сумын аж ахуй нэгж, албан байгууллага, багуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг "УРЛАГ, СПОРТЫН НААДАМ"-ыг ИТХ, ЗДТГазар, Соёлын төв, ЕБСургууль хамтран 2022 оны 11 дүгээр сарын 18, 19-ны өдрийдэд амжилттай зохион байгууллаа. Урлагийн тэмцээнийг МУСК-ны хэсгээс жүжигчилсэн тоглолт, гоцлол дуу, хамтлаг дуу, хөгжим, язгуур урлаг, бүжиг, спортын тэмцээнийг Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Үндэсний шагайн харваа, дартс гэсэн төрлүүдээр зохион байгуулсан. Тус тэмцээнд ЗДТГазар, ЕБСургууль, Цэцэрлэг, ЭМТөв, Соёлын төв, Жаргалант баг, Улаан-Өндөр баг, Цантын хоолой баг, аж ахуйн нэгж гэсэн 9 баг, байгууллагууд оролцсон нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байранд М.Тунгалагтуяа захиралтай ЕБС-ийн хамт олон шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо, ДЭД байранд Д.Алтанчимэг даргатай Улаан-Өндөр багийн хамт олон, Гутгаар байранд Д.Буянбат даргатай Жаргалант багийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Идэвхитэй оролцсон баг, байгууллагуудын удирдлагууд, ажилтан, албан хаагчид, иргэд та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2022-11-18 00:00:00