ЕБС-ИЙН СУРАГЧИД ТӨРИЙН ОРДНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлага, 6-8 дугаар ангийн сурагчдын төлөөллийн хамт Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж, дурсгалын зураг татууллаа. Тус сумын Ерөнхий боловсролын сургуулиас сурагчдадаа ирээдүйн чиг баримжаа олгох их дээд сургуулиуд, мэргэжлийн талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ Чингис хааны музей, хүүхдийн номын сан зэрэг чухал хэрэгцээт мэдээлэл олгох газруудаар танилцуулдаг. Монголын ирээдүй болсон сурагч дүү нар, боловсролын салбарын эрдэмтэн олон багш нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

2022-11-29 00:00:00