"ЭЭЖИЙН МИНЬ ХҮСЭЛ" ТАЙЛАН ТОГЛОЛТ БОЛЛОО.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн малчин З.Болормаагийн "Ээжийн минь хүсэл" тайлан тоглолт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сумын Соёлын төвд боллоо. Тоглолтонд Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид болох СТА Э.Даваадорж, СТА П.Оюунтуяа, СТА н.Хатанцэцэг, морин хуурч Г.Алтансувд, хөгжимчин Э.Сэвжидмаа, Г.Оюун-Од, А.Батзаяа нар урилгаар оролцлоо. Танд нутгийн зон олныхоо өмнөөс баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Таныг урлагийн Янжинлхам бурхан өнө мөнхөд ивээж явах болтугай.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2022-11-28 00:00:00