БАЯНХУТАГ СУМЫН "СОНСЪЁ-ЯРИЛЦЪЯ" АРГА ХЭМЖЭЭ УЛСАД ШИЛДЭГ 10 СУМЫН ОНЦЛОХ АЖЛЫН НЭГЭЭР ШАЛГАРЧЭЭ.

Монголын Улсын Нутгийн удирдлагын холбооноос хурлын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулан Монгол улсын 330 сумын дунд зарласан "ОНЦЛОГ НЭГ АЖИЛ" арга хэмжээнд Баянхутаг сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын санаачлагаар зохион байгуулсан "СОНСЪЁ - ЯРИЛЦЪЯ" уулзалт арга хэмжээ " Улсад шилдэг - 10" сумын нэгэнд шалгарсан байна. Хамтарч ажилласан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын ЗДТГ-ын хамт олон болон нийт хамтарч ажилласан баг, албан байгууллагууд, нийт иргэддээ ТАЛАРХАЛ илэрхийлье. Та бүхнийг хүндэтгэсэн Баянхутаг сумын ИТХ-ийн дарга Д.Ганзориг

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2022-12-26 00:00:00