BAYANKHUTAG CUP СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Сумын иргэдийн спортын авьяасыг хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан BAYANKHUTAG CUP сумын аварга шалгаруулах 4 төрөлт спортын тэмцээнийг 2023 оны 01 дүгээр сарын 13-15-ны хооронд ИТХ, ЗДТГазар, ЭМТөв, Соёлын төв, Цэцэрлэг, ЕБСургууль, УБХот дахь оюутан залуучуудын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний Шатрын тэмцээний 1-р байранд н.Жүгдэрмаа, 2-р байранд О.Нямжав, 3-р байранд Э.Эрдэнэмөнх, Ширээний теннисний эрэгтэй төрөлд 1-р байранд У.Жаргалсайхан, 2-р байранд С.Баянмөнх, 3-р байранд Ш.Баярхүү, эмэгтэй төрөлд 1-р байранд М.Учралмаа, 2-р байранд Т.Наранцэцэг, 3-р байранд Х.Оюунсувд, Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байранд Т.Бат-Эрдэнэ ахлагчтай Жаргалант баг, 2-р байранд Г.Аваргамөнх ахлагчтай Цантын хоолой баг, 3-р байранд Г.Лхагва-Эрдэнэ ахлагчтай Дунгаамаа баг, эмэгтэй төрөлд 1-р байранд Э.Чулуунчимэг ахлагчтай Жаргалант баг, 2-р байранд н.Хонгорзул ахлагчтай Баян баг, 3-р байранд У.Золбоо ахлагчтай Од баг, шилдэг тоглогчоор н.Хонгорзул, Т.Баярмөнх, Гар бөмбөгийн тэмцээнд 1-р байранд Н.Зоригтбаатар ахлагчтай Зориг баг, 2-р байранд Г.Бямбадорж ахлагчтай Шинэ үе баг, 3-р байранд Ө.Дэлгэрбат ахлагчтай Жаргалант баг, Шилдэг тоглогчоор Г.Мичидмаа, Г.Бямбадорж нар шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Ивээн тэтгэж оролцсон ИТХ, ЗДТГазар, ЭМТөв, Цэцэрлэг, шилдэг тоглогчийн цомыг ивээн тэтгэсэн Цэцэрлэгийн багш Т.Наранцэцэг, Ханомаро тур ХХК 1.000.000 төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-01-15 00:00:00