Балжирын Гантуяа 1956 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, эцэг эхийн гар дээр хүмүүжиж, сумын дунд сургууль төгсөөд орон нутагтаа мал маллаж иржээ. 1977 онд Л.Шүрэнцэцэгтэй гэр бүл болж, хүү, охин хоёр төрүүлж өсгөсөн. Б.Гантуяа нь 1977 оноос мал аж ахуй эрхэлж 1992 онд Сумын аварга малчин, 1993 онд Баянхутаг сумын анхны мянгат малчин, 1998 онд анхны хоёр мянгат малчин, 1994 онд Аймгийн АВАРГА малчин, 2007 онд Улсын АВАРГА малчин, Алтан гадас одон, 2000 онд Аймгийн алдарт уяач, 2009 онд Улаан загалмай нийгэмлэгийн Манлай малчин, 2017 онд Мянгат адуучин, 2016 онд Хөдөө аж ахуй Хүндэт профессор цол, 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2021 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын ГАВЬЯАТ малчин цолоор тус тус шагнагдсан. Тэрээр ард түмэндээ нэр хүндтэй залуу малчдад байнга ажил амьдралд нь зөвлөгөө өгч, адуун сүргээ өсгөх, хурдан морь уях, эмнэг хангалыг хэрхэн сургах, мал аж ахуйн тоног хэрэгслийг дэлгэрүүлэх талаар санаачилгатай ажилладаг. Балжирын Гантуяа 1956 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, эцэг эхийн гар дээр хүмүүжиж, сумын дунд сургууль төгсөөд орон нутагтаа мал маллаж иржээ. 1977 онд Л.Шүрэнцэцэгтэй гэр бүл болж, хүү, охин хоёр төрүүлж өсгөсөн. Б.Гантуяа нь 1977 оноос мал аж ахуй эрхэлж 1992 онд Сумын аварга малчин, 1993 онд Баянхутаг сумын анхны мянгат малчин, 1998 онд анхны хоёр мянгат малчин, 1994 онд Аймгийн АВАРГА малчин, 2007 онд Улсын АВАРГА малчин, Алтан гадас одон, 2000 онд Аймгийн алдарт уяач, 2009 онд Улаан загалмай нийгэмлэгийн Манлай малчин, 2017 онд Мянгат адуучин, 2016 онд Хөдөө аж ахуй Хүндэт профессор цол, 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2021 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын ГАВЬЯАТ малчин цолоор тус тус шагнагдсан. Тэрээр ард түмэндээ нэр хүндтэй залуу малчдад байнга ажил амьдралд нь зөвлөгөө өгч, адуун сүргээ өсгөх, хурдан морь уях, эмнэг хангалыг хэрхэн сургах, мал аж ахуйн тоног хэрэгслийг дэлгэрүүлэх талаар санаачилгатай ажилладаг.
2023-05-22 00:00:00