Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс

Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1967 онд төрсөн. 1987-1985 онд Хэнтий амйгийн 10 жилийн дунд сургууль, 1987-1992 онд СУИС-д суралцаж, дуулаачийн мэргэжил эзэмшсэн, 1996 онд Итали улсын Триест хотод мэргэжил дээшлүүлсэн. 2003-2005 онд МУЗГХА Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын менежер, 2005-2007 онд СУИС-ийн урлаг судлалын магистр, 2007 онд “Монголжингоо” дээд сургуулийн дэд профессор, 2007 оноос докторантур, 1992-2007 УДБЭТеатрт гоцлол дуучин, 2006 оноос СУИС-ын Дуулах ур зүй, уран чадвар, дуурийн тавилын багш, 2006 оноос Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргын үүргийг гүйцэтгэж байсан. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Юндэн, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”-гийн Тэнүүн, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”-ын Лодон гэвш, “Чингис хаан”-ы Чингис хаан, Ж.Вердийн “Отелло”-гийн Яго гэхчилэн үндэсний болон сонгодог дуурийн гол дүрүүдийг бүтээж, “Нүцгэн уулын бэлд”, “Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй” кинонд тогложээ. “Бурхан бумбын орон”, “Сүүдэр цармын цэцэг”, “Ононгийн шугуй”, “Тэнгэрээс заяатай хань минь”, “Мөнхийн залуу хайр” зэрэг эх орон, хайр сэтгэлийн олон сайхан дуугаараа нэрд гарсан уран бүтээлч ажээ. “Ардын эрх” сонины зохиолын дууны “Хит парад”-ад Б.Шаравын хөгжим “Хайрхан уулын бараа” дуугаар шалгарч байжээ. Ц.Түвшинтөгс нь 1997 онд СУАТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Гавъяат жүжигчин цол хүртсэн.

2023-05-22 00:00:00