Д.Бадарч нь 1930 онд төрсөн. Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд 1960-1965 онд суралцаж цэргийн найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ. 1942 онд 12 настайдаа Хэнтий аймгийн ажилчны клубт дагалдан жүжигчнээр орж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. 1947 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод Цэргийн ансамбльд хөгжимчин цэргээр хугацаат албыг хаажээ. 1950-1960 онд Цэргийн дуу, бүжгийн ансамбльд хөгжимчин, 1965-1972 онд ААДБЧ-д ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, 1972-1984 онд Монголын урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн даргаар ажилласан байна. Ардын армийн урлагийн байгууллагад цэргээс хурандаа болтлоо ажиллахдаа 1972-1984 онд тус чуулгын уран бүтээлийн ачааны хүндийг үүрчээ. Их, дээд сургуулиудын консорциумыг санаачлан байгуулж, ерөнхийлөгчөөр нь сонгогдсоны гадна, Олон улсын боловсролын академийн сурвалжлагч гишүүн, Инженерийн ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгчийн сонгуульт үүргүүдийг давхар гүйцэтгэж иржээ. Одоо олон улсын байгууллагад ажиллаж буй. “Удирдлагын автомат системийн зохион байгуулалтын бүтцийн төсөл зохиох алгоритмууд” сэдвээр 1989 онд техникийн ухааны дэд докторын, улмаар техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Техникийн их сургуулийг зах зээлийн харилцааны нөхцөл, дэлхийн шинжлэх ухааны, техникийн өнөөгийн хөгжлийн түвшинд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж, ЮНЕСКО-гийн төсөл хэрэгжүүлж, сургалтын материаллаг баазаа арвижуулан бакалаврын шатны сургалтыг кредит системд шилжүүлж, лаборатори дээр үндэслэн явуулдаг, хөдөө орон нутагт 4 салбартай, өөртөө хэвлэх үйлдвэртэй, интернэтийн сүлжээнд бүрэн холбогдсон, дэлхийн их, дээд сургуулиудын холбооны гишүүн болгож, гадаад харилцааг өргөжүүлж 60 гаруй сургууль, байгууллагатай гэрээтэй ажилладаг болсон зэргээр их зүйлийг бүтээж амжуулж, магадлан итгэмжлэгдсэн, улсын нэр хүндтэй том сургууль болгосон байна. “Микрокомпьютер” сурах бичиг, “Америкийн дээд боловсрол” зэрэг 10 гаруй ном туурвиж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд удаа дараа илтгэл тавьж, судалгаа, сурталчилгааны олон арван өгүүлэл бичжээ. Америк, Английн намтар судлалын төвөөс эрхлэн гаргадаг лавлах номонд нэр нь 1996, 1997 онд оржээ. АНУ-ын Юта мужийн улсын коллежийн хүндэт профессороор өргөмжлөгджээ. Хөгжмийн зохиолчийн ажлаа 1950-иад оноос эхэлж “Хонгор хулстай”, “Ханан сүлжээ нэхээс”, “Миний сайхан хөдөө”, “Ганзага тостой аав” зэрэг нийтэд алдаршин түгсэн дуунууд, шанзны гоцлол, шанз, хуучрын гоцлол, “Аяны марш”, “Вальс-рондо” гэх мэт дан хөгжмийн олон бүтээл туурвиж “Хаврын шөнийн бодол”, “Хэрлэн нутаг сайхан”, “Бүүвэйн дуу”, “Тагтаа” зэрэг нийтийн дууны аяараа төрийн шагнал хүртсэн байна. Зохиолынхоо түүвэр “Хэрлэн нутаг сайхан” /1972/, “Хаврын шөнийн бодол” /1985/ номуудыг Улаанбаатарт хэвлүүлсэн байна. 1988 онд өөрийн 70 насны ой болон “Хэрлэн нутаг сайхан” дууныхаа 40 жилийн ойг тохиолдуулан “Эх орон минь бат оршиг” уран бүтээлийн тайлан тоглолтоо өргөн барьж, урлагийн мастерууд оролцсон энэ сайхан тоглолтынхоо бичлэгийг төрөлх сумандаа илгээжээ. Мөн тэрээр 2001 оны 3-р сард Монголын зэвсэгт хүчний 80 жилийн ойд зориулан “Цэрэг эрсийн дуу” сэдэвт тайлан тоглолт хийсэн бол 6-р сард Баянхутаг сум байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт, Д.Лувсаншаравын хамт “Дуутай хууртай амьдарцгаая” гэсэн томоохон тоглолт явуулжээ. Д.Бадарч нь 1972 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 1989 онд төрийн шагналт 2001онд Гавъяат багш цол хүртсэн.
2023-04-01 00:00:00