Содномдаржаагийн Жамаадорж нь 1943 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн. Тарган Цайдам, Цантын хоолой, Баян Эрхтий, Өгөөмөрийн хөндий, Хэрлэн гол, Хэрээ гөхөл тэдгээрийн орчим нутаг дэвсгэрт хоньчин С.Жамаадорж олон жилийн туршид отор нүүдэл хийж явжээ.
Отрын олз арвин болж мал сүрэг нь тарга хүч сайн авч, ашиг шим огөөжтөй байсны ачаар С.Жамаадорж мал сүргээ өсгөн үржүүлж, 1972 оноос эхлэн сумын аваргаар 9 удаа, 1980 оноос аймгийн аваргаар хоёр удаа шалгарчээ.
Тэрээр энэ амжилтаа улам бататгаж, мал маллах ажлын хамаг гол нь малын тарга хүчтэй холбоотой тул отор нүүдлийг сайн хийж, малаа дээд зэргээр таргалуулах, төлөө бүрэн бойжуулж өсгөх, ашиг шимийг бүрэн дүүрэн авах, залуучуудад мал ажиллагааны арга туршлагаасаа хэлж зааж сургах явдлыг нэн чухал гэж үздэг. Ийм учраас 1980-аад онд төл бойжуулах төлөвлөгөөгөө 101-110 хувиар давуулан биелүүлж тогтвортой ажилласан тул 1987, 1990 онд БНМАУ-ын аварга малчин болжээ.
Улмаар мал маллагааны өөрийн гэсэн арга барилтай болж ихээхэн амжилт гаргасныг төр, засгаас өндрөөр үнэлж, түүнд 1991 онд Монгол улсын хөдөлмөоийн баатар цол хүртээжээ.
С.Жамаадорж МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, аймгийн намын хорооны гйшүүн, Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөлийн гишүүн, аймгийн депутат байв.
Монгол улсын хөдөлмөрийн баатар С.Жамаадорж бол ихээхэн хөдөлмөрч, уйгагүй хичээл зүтгэлтэй малч хүн юм.
Түүний амьдрал, үйл ажиллагааны талаар тусгайлан судалж ном бүтээл гаргах явдал зах зээлийн өнөөгийн нөхцөлд их чухал ач холбогдолтой юм.
2022-06-09 00:00:00