Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, нэрт түүхч Лхамсүрэнгийн БАТ- ОЧИР

1924 онд Баянхутаг сумын нутагт төрсөн. 1943 онд Багшийн сургууль төгсөж 1947 он хүртэл Хэнтий аймагт ажилласан. 1967 онд Москва хотноо “МАХН-аас хувьсгалын социалист шатны үед ардын хувийн аж ахуйтны талаар явуулсан бодлого” сэдвээр дэд докторын, 1998 онд “Ард анги, бүтэц өөрчлөлт, хоршоожилт” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. “Түүхийн үнэний эрэлд”, “Х.Чойбалсан, намтрын нь балархайг тодруулахуй...” зэрэг суурь судалгааны томоохон бүтээл туурвисан. Л.Бат-Очир нь Сэцэнханы хошууны шавь хүний хувьд Сэцэнханы Навааннэрэнгийн улс төрийн амьдралын ээдрээг тайлах түүхэн үнэний эрэлд мордож “Халхын хаадын төгсгөл” /УБ 2001/ намтар цадигийн ном бичсэн. Мөн Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Бодоо нарын талаар судалгааны бүтээл тусгайлан хэвлүүлж, “МАХН-ын түүхэн замнал” хамтын бүтээлд зохиогчоор оролцжээ.

2022-06-23 00:00:00