Эдийн засгийн ухааны доктор Чойжамцын БААТАР

1945 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Хүрээгийн уул гэдэг газарт төрсөн. Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, ЗХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотод политехникийн дээд сургууль, Москва хотод Нийгмийн ухааны академид суралцаж төгссөн. Цахилгааны механик инженер, удирдлагын эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор/РН.D/ Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцад мастер, инженер, Дорнод аймгийн болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын ХЗЭ- ийн хорооны нарийн бичгийн дарга, Эрхүүгийн Ерөнхий консулын газарт атташе, ерөнхий консул, Намын дээд сургуульд орлогч захирал, Хэнтий аймгийн МАХН-ын хорооны дарга, Улсын мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга зэрэг ажил, албан тушаал хашиж явсан. МХЗЭ-ийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, Зөвлөлт-Монголын залуучуудын V, VII их наадам, МХЗЭ-ийн XVII, XIX их хурал, МАХН-ын Онц XX, XXI их хурлын төлөөлөгч. МАХН-ын Хянан шалгах төв комисс, МАХН-ын Төв Хороо, Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нам, олон нийт, төрийн албаны ахмад ажилтан юм.

2022-06-23 00:00:00