Монгол Улсын Гавъяат тариаланч, Хөдөө аж ахуйн ухааны доктор Гочоогийн ДАВААДОРЖ

1945 онд тус сумын 3-р багийн малчин ард Гочоогийн 15 дахь хүү болон тус аймгийн Батноров сумын нутаг дахь Малгар Баянхаан уулын дунд өвөлжөөнд /1944-1945 оны бичин жилийн их зуднаар нүүдэл хийж очоод/ төрсөн. 1968 онд ХААДС, 1979 онд ОХУ-ын Ленинград хотын ХААДС-ийн аспирантурыг дүүргэжээ. Агрономич мэргэжилтэй, үр тарианы таримлын физиологи, селекцээр мэргэшсэн. Үрийн агрономич, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, УГТЭШ хүрээлэнгийн захирал, ХААҮЯ-ны орлогч сайд, газрын дарга, гадаад төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн, ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт, бодлогын газрын дзргаар ажилласан. 1979 онд "БНМАУ-ын ойт хээрийн бүсийн нөхцөлд зусах буудайн сортуудын ган тэсвэрлэх чадвар" сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр манай орны тариалангийн   төв   бүсийн   хөрсийг элэгдлээс хамгаалахад чиглэгдсэн эрчимжсэн технологийн онолын үндсийг боловсруулах олон хүчин зүйлт суурин судалгааны хөтөлбөрийг анхлан боловсруулагчдын нэг. Монгол улсын Засгийн газрын стратеги бодлого, хөтөлбөр боловсруулж үндэсний газар тариалангхөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн.

2022-06-23 00:00:00