Ардын засгийн анхны аварга "Босоо хэмээх" Ганжууржавын Самдан

Ардын засгийн анхны аварга “Босоо хэмээх” Ганжууржавын Самдангийн дурсгалд зориулан хөшөөг 1993 онд босгосон.  Г.Самдан нь “Улам нэмэх манлайн баясгалан, шалав идэр, тун ч гарамгай, бардам түрэмгий, халх даяар маш гайхамшигт” гэсэн цолны чимэгтэй, аймгийн наадамд 17 удаа, орон нутгийн  хошуу, сум, уул, овооны наадамд 24 удаа түрүүлж, Улсын чанартай наадамд 12 удаа барилдахдаа шөвгийн даваанаас доош унаагүй тогтмол сайн барилдаж байсан. 1921№1925 оны хооронд цэргийн ба ардын засгийн наадамд барилдахдаа 4 удаа үзүүрлэж, 1 удаа түрүүлсэн нь үнэн бөгөөд үүнээс доош унаагүй учраас ард олноос “Босоо” хэмээх алдрыг хүртсэн.

2022-06-08 10:22:35