Орон нутгийн тахилгат Баянхүрээ уул

Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт сумын төвөөс зүүн тийш 70 орчим км-т өргөрөгийн дагуу байрлалтай томоохон уул бий. Энэ уулын энгэр бэл, хадны хормойгоор эртний түүх, соёлын дурсгал нилээд арвин бий. Баян хүрээ ууланд нэвт агуй, Ах дүү 3 агуй, Бурханд агуй, Мухрын агуй, өрхөт агуй, Ходоодын агуй гэх мэт 20 гаруй агуйтай. Мөн Ходоод, нүдний рашаан болох мухрын ус хэмээх рашаантай амтай.  Мөн ховор ан амьтан болох аргаль, үнэг, чоно, хярс, мануул, бор гөрөөс зэрэг амьтадтай байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм.

2022-06-08 00:00:00