Улсын тусгай хамгаалалттай "Сэрвэн хадны бичээс"

Баянхутаг сумын Жаргалант багийн нутагт сумын төвөөс зүүн хойд зүгт 60 гаруй км-т Хэрлэн голын урд хөндийд зэрэгцсэн хадтай шовх уул бий. Үүнийг Сэрвэн хаалга уул гэх бөгөөд энэ уулын баруун талын шовх уулын дунд хэрд хоорондоо 10-аад метрийн зайтай зайтай орших 2 том боржин хадны наран зүгт харсан тэгш гадаргуу дээр Хятад зөрчид хоёр бичээс бий. Мөн энэ уулын орчмоор 3 хиригсүүр, 10 дөрвөлжин булш, 10 орчим дугуй булш байна. Хадны бичиг: Баруун талд нь 3.4х4.5м орчим хэмжээтэй өргөн хаданд 11-16 үсэгтэй 9 мөр эртний зөрчид бичээс байх бөгөөд нэлээд бүдгэрсэн. Зүүн талд нь 3.1-4.8м орчим хэмжээтэй хаднаа 9 мөр хятад бичээс бий уг бичээсийг Чингис хаан 1195 онд татаруудтай байлдаж дийлээд бичсэн гэж үздэг.

2022-06-20 00:00:00