Соно уулын "Хүн чулуу" хөшөө

Баянхутаг сумын Цантын хоолой багийн нутагт, сумын төвөөс баруун урагш 45 орчим км-т Соно уулын урд ухаа дээрх чулуун  овоолгын дунд баруун хойш хазайсан нэгэн хүн чулуу хөшөө бий. Хөшөөг байгалийн урт боржин чулууны тэгш хавтгай талыг ашиглан үйлдсэн байх бөгөөд нилээд өгөршсөн. Хөшөөний дээд хэсэг нь саравчтай малгайг санагдуулам төвгөр хүрээтэй түүний дотор хөмсөг нүд хамар, ам эрүүг хүний нүүрний ерөнхий тэгийг барьж дүрсэлсэн. Хоёр гарт сав бариулан цээжиндээ авсан байдалтай дүрсэлж түүний доод хэсэгт хоёр богинохон хөлийг дүрсэлсэн байна. Хоёр хөлийн завсар жижигхэн эр бэлэг эрхтэнг дүрслэн гаргасан. Өндөр 1 метр, өргөн 36 см, хүүхэд гардаггүй хүн хүүхэд гуйхад хүүхэдтэй болдог хэмээн нутгийн иргэд шүтдэг.

2022-06-20 00:00:00