Хулгарын ухаагийн "Хүн чулуу" хөшөө

Баянхутаг сумын Цантын хоолой багийн нутагт, сумын төвөөс баруун урагш 60-аад км-т Үнэгт уулын баруун талын Хулгар ухаагийн орой дээр овоолсон чулуудын дунд нэгэн хүн чулуу хөшөө бий. Энэхүү хөшөөг байгалийн урт боржин чулууг засалгүй зөвхөн толигор гадаргууг ашиглан үйлджээ. Нүүрний хэсэгт дүрсэлсэн хөмсөг нүд, хамар ам, эрүүг нилээд бодит байдлаар хүний нүүрний тэг харьцааг барьж дүрсэлсэн байна. Хоёр гарынхаа хуруудыг салаавчлан хундага барьж цээжин тушаа авсан байдалтай дүрсэлсэн байна. Өндөр 110 метр, өргөн 28 см –  Эртний ноёд түшмэдийн булш хэмээн үздэг.

2022-06-20 00:00:00