Хэрлэн голын чулуун гарам

Баянхутаг сумын Цантын хоолой багийн нутагт, сумын төвөөс баруун зүгт 80 орчим км-т, Гөхөл хайрханы баруун дор Хэрлэн голын дундуур буюу хойд эргээс урд  эрэг чулуу овоолоон гарам үүсгэсэн байгууламж байна. Байгалийн энгийн чулууг их хэмжээгээр овоолон одоо мэдэгдэж буйгаар 22м өргөнтэй 160м урттайгаар хийсэн байна. Чингис хааны үед Хэрлэн голыг үхэр тэргээр гатлахын тулд цэргийн хүчээр барьсан гэж үздэг. 

2022-06-20 00:00:00